Он гарснаас хойш 350 мянган цагаач Европт очжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /VOA/. Энэ он гарснаас хойш 350 мянга гаруй цагаач Ойрхи Дорнод болон Африкийн зэвсэгт мөргөлдөөн, ядуурлаас дүрвэн Европт сайхан амьдрахын тулд Газар дундын тэнгисийг амь өрсөн гаталсан гэж Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллага мэдэгдлээ.
Засгийн газар хоорондын тус байгууллагын мэдэгдсэнээр, тэдний 234 мянга гаруй нь Грекийн эргүүдэд, 114 мянга нь Италид, үлдсэн нь Испани болон Мальтад очжээ.
Мөн он гарснаас хойш 2600 орчим цагаач болон дүрвэгч тус тэнгисийг гатлах явцдаа живж амь эрсэдсэн байна. Хүний наймаачид хуучирч муудсан завинуудаар цагаачдыг даац хэтрүүлэн тээвэрлэсний улмаас ослын олонх гарчээ.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш цагаачид олноороо Европ руу хошуурч байгаа тохиолдлуудын нэг нь энэ онд тохиож байна. Цагаачлалын хямралыг шийдвэрлэхээр Европын улсууд тэмцэж байна.
Г.Доржханд
Сэтгэгдлүүд