ГОВЬ-АЛТАЙ: Оны эхний зургаан сарын байдлаар 433 эх амаржиж, 437 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-07-19 13:58:19

Говь-Алтай, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 433 эх амаржиж, 437 хүүхэд төрсөн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 70 тохиолдлоор цөөрсөн байна. 


Аймгийн хэмжээнд нийт төрөлтийн 95,6 хувь нь төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламж хяналтад амаржжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 231 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оноос 44 тохиолдлоор цөөрсөн ба энэ нь тус эмнэлэгт төрсөн эхийн 55,8 хувийг эзэлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. 


Энэ оны эхний зургаан сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 388 эмэгтэй хамрагдсан ба 94,6 хувь нь эхний гурван сартайд, 4,6 хувь нь 4-6 сартайд орсон байна.


Түүнчлэн мөн хугацаанд аймгийн хэмжээнд амьд төрсөн хүүхдийн 4,8 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн тухай ЭМГ-аас нэмж дуулгав.

Холбоотой мэдээ