ЗАВХАН: Хомын талын тахийн унага бүрийн нэр утга учиртай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-22 16:37:26

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Хомын тал дахь тахийн сүргийн хамгаалал, судалгааны ажлын тасралтгүй байдлыг хангах зорилготой унага үрчлүүлэх үйл ажиллагааг явуулдаг.


Унага үрчилнэ гэдэг нь үрчилж өгөөд явуулах үйл ажиллагаа биш юм. Харин Хомын тал нутагт өсөж үржиж байгаа тахийн сүргийн хамгаалал, судалгааны ажлыг дэмжих. Мөн тахийн сүргийн талаарх танин мэдэхүйн мэдлэг ойлголтыг нэмэх, сурталчлах. Хомын талын тахийг үзэхээр ирсэн жуулчид, аялагчид хүндэт зочдыг дээрх үйл ажиллагаанд татан оролцуулах зорилготой юм. Манайд ирсэн зочид өөрсдийн үрчилсэн унаганд утга учиртай нэр өгдөг уламжлалтай. Ингээд байнгын харилцан хамтын ажиллагаатай тахийн сүргийг хамгаалахад дэмжлэг үзүүлдэг нь талархууштай.


Тухайлбал Хомын талд 2021 онд төрсөн хоёр унагыг Бүгд Найрамдах Франц Улсаас Монголд суух элчин Сайд Себастиан Сүрүн үрчилж өөрөө нэр сонгож өгсөн. Элчин сайд нэг унагандаа “Shadowfax” буюу Бөгжний эзэн киноны саарал Гендальфийн шидэт хүлэг, морьдын хааны нэрийг өгчээ.

Хоёр дахь унагандаа “Bucéphale” буюу Македоны эзэнт гүрний хаан агуу Александрын домогт хүлэг Буcефалусын нэрийг сонгож өгсөн байдаг.

Бусэфалус” гэдэг нэр нь адууны тамганы нэрээс гаралтай гэж Александр романд гардагТүүх, урлагийн сайн мэдлэгээр нэр сонгох санааг анх өгсөн хүндэт элчин сайдад бид талархдаг.  


Мөн Хомын талд 2023 онд төрсөн ууган унагыг Wildlife Conservation Society Mongolia-ийн хамт олон манай Хомын талд зочилж ирэх үеэрээ өргөж авсан юм. Тэд унагандаа “Таван од” буюу Сassiopeia нэрийг хайрласан. Энэ унаганы нэр болон байгууллагын логоны хамаарал, утга учрыг та бүхэн зургаас хараад ойлгоно.


Энэ жилийн анхны унага дөрөвдүгээр сард Хиггис азарганы Сар гүүнээс төрсөн. Энэ жилийн ууган унагыг одоогоор үрчлээгүй байна. Бид энэ хугацаанд унага үрчлэн, нэр хайрласан олон эрхэм донорууддаа талархлаа илэрхийлсэн цуврал мэдээллүүдийг цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн гэж "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв. 

2024 оны ууган унага


2023 онд төрсөн ууган унага "Таван од"




Shadowfax” 3 настай


Холбоотой мэдээ