Эгийн гол үeрлэж, далан усанд автаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр-Тэшиг-улсын хил чиглэлийн авто замын 44 дэх км буюу Тэшиг сумын нутагт байрлах Эгийн гол үeрлэж, гүүрний хоёр талын далан, ойролцоох давуулах далан усанд автаад байна.
Гүүрээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул зорчих хөдөлгөөнийг түр хориглоод байна. Тухайн авто зам, гүүрийг хариуцагч "Булган АЗЗА" ТӨХК-ийн албан хаагчид, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ-ын хяналтын инжeнeрүүд газар дээр нь хохирлын тоо хэмжээ болон цаашид авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан шуурхай ажиллаж байгааг "Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ мэдээллээ.