Үлийн цагаан оготно устгахад 64 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ жил Дорнод аймгийн 9 сумын 40 мянган га-д үлийн цагаан оготны устгал хийж, улсын төсвөөс 64 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Ингэхдээ 100 га-д нэг малчнаар тооцон 400 малчныг 10-14 хоногийн хугацаатай түр ажаиллууах бөгөөд нэг малчныг 120-иод мянган төгрөгөөр цалинжуулах юм байна. Малчдыг үлийн цагаан оготны устгалын ажилд “дайчилж” байгаатай холбогдуулан аймгийн ХАА-н газраас сургалт явуулсан байна. Одоогоор Хөх нуурт 170 га-д устгал хийгээд байгаа гэнэ.
Нэг га газарт 60 орчим үлийн цагаан оготно байвал хэвийн, 100-аас дээш давбал устгал хийх шаардлагатай гэж үздэг. Судалгааны дүнд үндэслэн энэ удаад Сэргэлэн, Чойбалсан, Баяндун, Булган, Хэрлэн сумаас бусад суманд хөнөөлт мэрэгчидтэй энгийн механик аргаар тэмцэх ажлыг эхлээд байна.
Б.Туяа