Н.Учрал: Засгийн газар салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-07-24 14:58:44

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хөгжлийн “Алсын хараа-2050” хөтөлбөр болон салбар дундын үйл ажиллагааг уялдуулах Үндэсний хороог байгуулах тогтоолын төслийг баталсныг Засгийн газрын ХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.


Үндэсний хороо нь “Алсын хараа-2050” болон УИХ-аас баталсан урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлт”-ийн бодлогыг уялдуулж, хэрэгжүүлж ажиллана. Энэ нь аль нэг улстөрийн намын хөтөлбөр биш гэдгийг тэрбээр тодотгов. Урт хугацааны бодлогодоо хэмжүүрийг нь тавиад, түүнийгээ үнэлдэг механизм руу бид явах ёстой гэдгийг онцоллоо.


“Алсын хараа 2050” урт хугацааны бодлого амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх, бартаа саад байгаа эсэхийг нягтлах зорилгоор Ерөнхий сайд зөвхөн салбар дундын уялдааг хангах Үндэсний хороог өөрөө ахална. Үүн дээр холбогдох сайд нарыг оруулж, дээрээс нь УИХ-д жагсаалтаар сонгогдсон мэргэжлийн экспертүүдээс МАН, АН, ХҮН намын төлөөллийг оруулаад Үндэсний хороог байгуулж байна гэв. Улмаар хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн эхний хэсгийг боловсруулж дууссаныг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа гэв.

Мөн Үндэсний хороо дэргэдээ түр хороо, дэд хороо, ажлын хэсгүүдийн тусламжтай улс орны асуудлыг шийдэх, шууд хэрэгжүүлэн үнэлээд явах боломжтой. Ийм бололцоо бидэнд бүрэн бүрдэж байна. 

Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн эхний хэсгийг боловсруулж дууссаныг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа гэдгийг дурдав.

Холбоотой мэдээ