Цэц маргаашийн хуралдаанаа хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-10-11 16:25:42

Үндсэн хуулийн цэц маргааш дунд суудлаар хуралдах байсан ч хуралдааныг энэ сарын 21-нийг хүртэл хойшлуулжээ.

Учир нь УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна. 

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байхаар хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг цэц хянан хэлэлцэх юм.

Б.Туул

 

 

Холбоотой мэдээ