Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-29 16:34:07

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорт “Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотод ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын үйлчилгээний чанарыг сайжруулахаар Мянганы сорилтын санд төслийн удирдлагын дэмжлэг үзүүлэх болсон. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр нийслэлийн айл өрх усны тоолуураа илгээх, мөн төлбөр тооцоогоо цаг тухайд нь утасны аппликэйшинээр төлөх боломж бүрдэх юм. Мөн ундны усны зэвийн судалгаа хийсэн. Ахуйн усан дахь зэвийг бууруулах төлөвлөгөө боловсруулж байна” гэжээ.


Азийн Сангаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа НЗДТГ-ын дарга П.Хадбаатар онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ