ХӨВСГӨЛ: Аймгийн Сонгуулийн хороог байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 17-р хуралдаан эхэллээ.
Тус хуралдаанаар орон нутгийн сонгуулийг зохион байгуулах аймгийн Сонгуулийн хороог байгуулна.
Мөн энэ онд ойгоос бэлтгэх модны тоо хэмжээг нэмэгдүүлэн батлах тухай, мал эмнэлгийн үйлчилгээний
зардлын нормативыг шинэчлэн батлах тухай, шашны байгууллагад зөвшөөрөл олгох,
сунгах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.