ГОВЬ-АЛТАЙ: "Жангар" фестивалийг амралтын өдрүүдэд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг, 2024 оны долоодугаар сарын 31. /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амганбаатарын санаачилгаар ганц бие залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг гурав дахь жилдээ “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулна.
Тус фестивалийг наймдугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлосон тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй.
Үйл ажиллагаа болох Дөргөн нуур нь Улаанбаатар хотоос 1300 км зайтай.
Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин зэрэг 3 аймгийн заагт орших Их нууруудын хотгор дахь давст нуур юм.
"Жангар фестиваль 3" залуучуудын бүсийн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж байна.