ОРХОН: Гагнуурчин Д.Суусар 17 настайдаа анх Эрдэнэтэд иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-08-01 17:14:49
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын Анхдагч, Илгээлтийн эзэн Даваасамбуугийн Суусар нь 1974 онд Геологи, уул уурхайн техник, мэргэжлийн сургуулийг цахилгаан хийн гагнуурын мэргэжлээр төгсөөд Эрдэнэт хотод илгээлтээр ирсэн түүхтэй.

Дөнгөж 17-хон насандаа Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот хэмээх том бүтээн байгуулалтад оролцохоор ирж ажлын төлөвлөгөөг үргэлж давуулан биелүүлж байсан нь Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг гайхшруулж байсан гэдэг.

Тухайн үед  Монголын талаас мэргэжилтэй боловсон хүчин цөөн байсан учир Д.Суусарт ноогдох ажлын норм өдөр, өдрөөр нэмэгдэж тэр хэрээр хурдан, шаламгай хөдөлж нэг өдөрт 50 арматур төмөр гагнах ёстой бол түүнийг 100, 200 болтол нь давуулан биелүүлж байжээ.

Эрдэнэт хотын шөнө өдөр мэт гэрэлтэж, энд тэндгүй гагнуурын оч гялалзаж, 24 цагийн турш бүтээн байгуулалт өрнөж байх тэр үед  Д.Суусарын ажил, хөдөлмөр мөн гялалзаж өнөөгийн  Эрдэнэт  хот бүтсэн түүхтэй. 

Холбоотой мэдээ