Самбог Олимпын хөтөлбөрт оруулах хүсэлт гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2016-10-12 09:44:35

ВЛАДИМИР./TASS/. Олон улсын самбогийн холбоо Оросоос үүсэлтэй самбогийн спортын төрлийг Олимпын албан ёсны хөтөлбөрт оруулах хүсэлтийг Олон улсын Олимпын хороонд өргөн барьжээ.

Самбог Олимпын хөтөлбөрт оруулах хүсэлтийг мягмар гарагт өргөн барьсан гэж Бүх Оросын самбогийн холбооны Ерөнхийлөгч Сергей Елисеев мэдэгдсэн байна.

Самбогийн спорт нь Европ болон Ази тивийн наадам, оюутны Универсиад, “SportAccord” тулааны урлагийн тэмцээн зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийн хөтөлбөрт аль хэдийн орсон болохыг тэрбээр онцлон дурдлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Биеийн тамир, спортын хөгжлийн асуудал эрхэлсэн Ерөнхийлөгчийн зөвлөлийн хуралдааны үеэр үг хэлэхдээ, самбог Олимпын наадмын хөтөлбөрт оруулахын төлөө чадах бүхнээ хийх ёстой гэж мэдэгджээ.

Самбог Олимпын хөтөлбөрт оруулах талаар Олон улсын Олимпын хороо урьд нь хэлэлцэж байсан бөгөөд уг спортыг Олимпын наадамд оруулахын тулд тулааны гайхалтай урлаг болгоход чиглэсэн арга хэмжээ авах ёстой гэж В.Путин онцолсон байна.

                                                                                                                                          Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ