Олон улсын нэр хүндтэй 150 гаруй зочид АПУ компанийн 100 жилийн ойн баярт оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-08-03 22:43:22

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. АПУ компанийн 100 жилийн ойн баярт Холбооны Бүгд найрамдах Герман улс, Франц, Австри, Япон, Бүгд найрамдах Солонгос улс тэргүүтэй 20 гаруй улсаас хамтран ажилладаг дэлхийн шилдэг техник, технологи нийлүүлэгчид болон худалдааны түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл зэрэг нийт 150 гаруй хүндэт зочид оролцов.


Тухайлбал, энэхүү түүхэн ойг тохиолдуулан дэлхийн “Алдарт гурван тенор“-ийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн Пласидо Доминго тэргүүтэй сонгодог урлагийн одод тус компанийн ойн баярт оролцсон юм.


Энэхүү тэмдэглэлт ойн баярын үеэр тус компани шинэ зуунаа зураглаж "Монгол Бахархал: Тогтвортой хөгжлийн стратеги 2030"-аа олон нийтэд зарласан юм.


АПУ компани брэнд бүтээгдэхүүнээ экспортлох, олон улсын түвшинд чанар стандартыг ханган ажиллаж ирсэн цагаас олон улсын түвшинд харилцаа холбоогоо өргөжүүлэн тэлж дэлхийн хэмжээний нэр хүндтэй хамтрагч түншүүдтэй хамтран ажиллаж иржээ. 







Холбоотой мэдээ