Молдав Улсын Элчин сайд Думитру Брагисийг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг энэ сарын 7-нд Бүгд Найрамдах Молдав Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Элчин сайд Думитру Брагисийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хоёр талын харилцаа болон иргэд харилцан визгүй зорчих, авто тээврийн хэлэлцээр байгуулах боломжийн талаар санал солилцож, ойрын хугацаанд үр дүн гарган ажиллахаар тохиролцлоо гэж ГХЯ-наас мэдээллээ.