В.Путин Францад хийх айлчлалаа цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-10-12 14:51:26

Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Франц улсад хийх төрийн айлчлалаа цуцлажээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын яригаар, айчлалын явцад төлөвлөсөн арга хэмжээ хасагдсаны улмаас Оросын төрийн тэргүүний айлчлал  цуцлагдах болсон байна. Айлчлал Францын ерөнхийлөгч Франсуа Олландын хувьд тохиромжтой  үед болох боломжтой хэмээн Дмитрий Песков  РБК-д уламжилжээ.

Энэ сарын 19-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Франц улсад айлчлал хийхээр төлөвлөж байсан билээ. Гэтэл өчигдөр Францын ерөнхийлөгч Франсуа Олланд  ТМС телевизийн сувагт өгсөн ярицлагадаа, Оросын ерөнхийлөгч Владимир  Путинтэй хийх  уулзалт үр дүнтэй болно гэдэгт эргэлзэж байгаа тухайгаа мэдэгдсэн.  Тэрээр “Сирийн дэглэмтэй хамт түүний /Путины/ хийж байгааг зогсоох тийм зүйлийг бид хийж чадах уу?  Өөрөөр хэлбэл, Алеппо хотын иргэдийг  бөмбөгдөх  агаарын цэргийн хүчнийхний дэглэмийг дэмжих хэрэг үү?” хэмээжээ .

Өнөө өглөө Кремль, Елисейн ордонтой удтал зөвлөлдсөний   эцэст Орос улсын ерөнхийлөгчийн  Францад хийх айлчлалыг тодорхой бус хугаацаагаар  хойшлуулжээ.  

Орос улсын ерөнхийлөгч Владимир  Путин  Франц улсад айлчлахдаа  ерөнхийлөгч Франсуа Олландтай  албан ёсны яриа хэлэлцээр хийж,  Оросын шашны төвийн  болон  үзэсгэлэнгийн нээлтэнд тус тус  оролцох  төлөвлөгөөтэй байв.     

Москва хот. А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ