Монголын залуу роботчид гранд болон мөнгөн цом хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Олон улсын залуу роботчдын тэмцээн Солонгосын Тэжон хотод болж өндөрлөлөө.
Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнд 6-17 насны өсвөрийнхний дунд зохион байгуулдгаараа онцлогтой. 11 дэх удаагийн тэмцээнд дэлхийн 25 орны 2000 гаруй хүүхэд оролцсон байна.
Манай улсаас хоёр баг оролцсон бөгөөд “Цөлжилтгүй эко байгаль” ангиллын тэмцээнд “Anti-Desertification project” бүтээлээрээ Н.Эрмүүн , М.Гэрэлтдалай, С.Өнөболд, Т.Ялгуун, Э.Дөлгөөн нар хамгийн том шагнал болох Гранд цом хүртжээ. Тэгвэл “Далайн хогийг ялгах байгууламж бүтээлээрээ” Т.Энхтамир, М.Энхтүшиг, Т.Гарьд , Т.Цогт-Очир ,Т.Ананд нар мөнгөн цомын эзэн болсон байна.
2023 оноос эхлэлтэй тус тэмцээнийг ирэх жил Бразил болон Малайз улс зохион байгуулах эрх авчээ. Монгол Улсаас “MRT” STEM боловсролын тоглоомоор робот бүтээл хийж, сүүлийн гурван жил дараалан Олон улсын залуу роботчдын тэмцээнд оролцож байгаа юм.
Өмнөх хоёр тэмцээнээс манай улсын өсвөрийн роботчид 11 алт, таван мөнгө, таван хүрэл медаль авахаас гадна алт, хүрэл цомын эзэн болж байв.