Айлчлалтай холбоотойгоор зарим замын хөдөлгөөнийг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-20 08:28:09

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, хатагтай Наташа Пирц Мусар тэргүүтэй зочид төлөөлөгчдийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна.


Айлчлалтай холбоотойгоор богино хугацаагаар зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийж байна. Иймд иргэд бусдад хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ