Сонгуулийг 480 орчим сая төгрөгөөр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-10-13 10:19:28

Сонгуулийн Ерөнхий хорооноос Хөвсгөл аймгийн Сонгуулийн хороонд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулахад 480 орчим сая төгрөгийн санхүүжилтыг хуваарилжээ.

Аймгийн Сонгуулийн хорооноос сумдад шаардлагатай төсвийг бүрэн шилжүүлсэн бөгөөд тухайн төсвийг хооронд нь гүйлгэх шилжүүлэх боломжгүйг анхааруулав. Тухайлбал өнгөрсөн 6 сард болсон сонгуулийн үеэр зарим нэг сум зардлыг хэтрүүлэн зарцуулсан, зардлын зүйл анги хооронд гүйлгэсэн, хөрөнгө бэлтгэсэн, үр ашиггүй зарцуулсан зэрэг асуудлууд гаргасан тул сануулж тодорхой хэмжээний арга хэмжээ авч энэ удаа ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй байхыг сануулж байлаа.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ