Уруул тагнайн төрөлхийн сэтэрхий хүүхдүүдэд үнэ төлбөргүй, үзлэг оношилгоо хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Манай улсын уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулж Тайваний Ноордхоффын сан, Чангэн эмнэлэг хамтран энэ сарын 25-наас 31-нд “Хайр хил хязгааргүй: 2024 Монголын уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй мэс засал, үзлэг оношилгоо” хийж байна.
Тайваний Ноордхоффын сан (Noordhoff Craniofacial Foundation) Монгол улстай урт хугацааны турш хамтын ажиллагаатай байгаа бөгөөд тус сан болон Чан Гэн эмнэлгийн хамтарсан баг 2010 оны наймдугаар сард Монголд анх удаа ирснээс хойш 13 жилд 250 гаруй Монгол өвчтөнд эрүү, нүүрний мэс заслыг үнэ төлбөргүй хийж уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд инээмсэглэл бэлэглэсэн юм. Мөн тус сан нь ЭХЭМҮТ-ийн эмч нарыг сургалтанд байнга хамруулж, нарийн төвөгтэй мэс заслыг хийх боломжоор хангаж байна. Сургалтанд 13 эмч, сувилагч хамрагдаж хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлжээ.
Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч
Ван Кай-Ю хэлэхдээ, “ЭХЭМҮТ-ийн Г.Аянга
эмчээр ахлуулсан баг эрүү, нүүрний гажиг, уруул тагнайн сэтэрхийн 450 гаруй мэс заслыг жилд хийдэг нь Тайвань-Монголын анагаах
ухаан, эрүүл мэндийн хамтын ажиллагааны нэг том жишээ юм. Цаашид Тайвань-Монголын анагаах ухаан,
эрүүл мэндийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж “Тайвань тусалж чадна,
Тайван тусалж байна” үзэл санааг хэрэгжүүлсээр байх болно” гэдгийг онцолсон байна.
ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн зөвлөх эмч
Г.Аянга, “Эрүү, нүүрний мэс
заслын тасгийн эмч, сувилагч нарыг бэлтгэн сургаж, эмнэлэгийн тоног төхөөрөмж
хандивласанд талархдаг. Цаашид Монголын эмч,
сувилагчдыг олноор сургаж, эмнэлгийн чадавхыг нэмэхэд хамтран
ажилласаар байх болно” хэмээжээ.
Ноордхоффын сангийн мэс заслын багийн ахлагч профессор Луо Лунжоу, гүйцэтгэх захирал Чэнь И-Лин хэлэхдээ, “Тус сан, Чангэн эмнэлэг хамтран Монголын 5 мэс засалч, нойрсуулагч 2, шүдний гажиг заслын 3, хэл яриа заслын нэг эмч, 2 сувилагчийг сургасан. Сайн дурын уламжлалт эмнэлгүүдтэй харьцуулахад тус сан нь орон нутгийн өвчтөнд илүү анхаардаг. Энэ удаагийн үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо харьцангууй нарийн төвөгтэй байсан ч хоёр орны мэс заслын баг хүнд нөхцөлийг даван туулж хагалгааг амжилттай хийлээ. Цаашид ч олон Монгол өвчтөнд тусламж, үйлчилгээ үзүүлэхийн төлөө ЭХЭМҮТ-тэй хамтран ажиллана” гэдгээ илэрхийлжээ.