Филиппиний Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /Kyodo/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте ирэх долоо хоногийн мягмар гарагаас эхлэн Хятад улсад дөрвөн өдрийн төрийн айлчлал хийх гэж байна.
Р.Дутерте БНХАУ-ын дарга Си Зиньпин, Ерөнхий сайд Ли Көцян болон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзах ажээ.
Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн харьяаных гэж БНХАУ үзэж байгааг эсэргүүцэн Филиппиний гаргасан гомдлыг дэмжсэн шийдвэрийг өнгөрсөн долдугаар сард Гааг хотод төвтэй Олон улсын арбитрын шүүх гаргаснаас хойш тус хоёр улсын удирдагчид анх удаагаа дээд хэмжээний уулзалт хийх гэж байгаа нь энэ юм. Хятад улс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.
Лхагва гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гөн Шуан хэлэхдээ "газар нутгийн маргаантай байгаа хэдий ч манай улс Филиппинтэй харилцаагаа сайжруулах хүсэлтэй байна. Энэ айлчлал манай хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус дөхөм болно хэмээн найдаж байна" гэв.
Г.Доржханд