"Гийх наран" хорооллын халаалтын асуудлыг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-13 18:32:10

Баянхонгор сумын Дуурсах 3-р багийн Гийх наран хаус хорооллын иргэд, хорооллын барилгыг барьж буй компанийн хүсэлтээр халаалтын уурын зуухны тогоо болон насос шинээр угсарч дуусаад хэвийн ажиллагаанд орууллаа.

Цаашид ашиглалтыг "Чандмань-Баянхонгор" ХК-д хүлээлгэн өгч, Гийх наран хаус хорооллын өрхүүдийг халаалтаар хангаж, гарах алдагдал /сарын 2-3 сая төг/-ыг давхар хүлээж ажиллахаар болсон байна.

Хорооллыг анх барихад тухайн үеийн аймаг орон нутгийн удирдлагууд цэвэр ус, халаалтын шугамд холбож өгнө гэж амлаж байсан боловч ажил болгохгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн жил "Навтгар хайрхан" ХХК халаалтыг хариуцаж ажиллуулсан боловч сардаа 2-3 сая төгрөгийн алдагдал хүлээхээс гадна уурын зуухны эвдрэл гэмтэл их гарч, улмаар оршин суугчид даарч хөрч, хүнд нөхцөлд байсан тухайгаа оршин суугчид нь ярьж байсан. Тус хороолол усны хувьд гүний худгаас насосоор татаж айл өрхийг цэвэр усаар хангадаг юм байна.

                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ