Өсвөрийн аврагчид шилдгүүдээ тодруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-13 22:18:46
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн “Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөр”-ийг “Мэдлэгээ түгээж, аюулгүй амьдарцгаая” уриан дор тэмдэглэлэн өнгөрүүлж байна.

Орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийн дунд гамшиг эрсдэлийн үед ямар арга хэмжээ авч ажиллах талаар сурталтыг өнөөдөр зохион байгуулагдав. Мөн энэ хүрээнд Хүмүүн цогцолбор сургуулийн ахлах 15 бүлгийн 360 сурагчдын дунд гамшгаас хамгаалах дохиог зааж, гамшиг ослын үед өөрсдийгөө хамгаалж бэлэн байдалд хэрхэн шилжих дасгал сургуулилт хийлгэлээ.

Түүнчлэн Зуунмод сумын 1, 4, 5-р сургуулийн өсвөрийн аврагч клубын хүүхдүүдийн дунд зургаан төрлийн буухиа тэмцээн зохион байгуулж шилдэг өсвөрийн аврагч багийн хүүхдүүдийг шалгаруулсан юм. Тэмцээнд Говийн баавгай, Аврагч , Хамгаалагч, Од, Десант  гэсэн 5 багийн 90 тамирчин хүүхдүүд өрсөлдөж хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Тэмцээний ялагчаар 5-р сургуулийн Десант баг тодорч Хүмүүн цогцолбор сургуулийн Од баг удаалсан байна.

Хүүхдүүд жил ирэх бүр болзошгүй гамшиг ослын эрсдлээс өөрсдийгөө болон бусдыг аврах анхан шатны мэдэгдэхүүнийг бүрэн эзэмшсэн байгаа нь олзуурхууштайг хэлж байв. Түүнчлэн уг тэмцээн  улс орон даяар нэгэн зэрэг явагдаж байгаа тухай албаныхан онцолж байсан юм.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ