ЕХ-ноос Монгол Улсад суух Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-09-12 13:59:42

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Ина Марчюлёнитетэй уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.


Уулзалтын үеэр талууд хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр талын урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдэд тусгасан нийтлэг зорилтын хүрээнд хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх боломжийн талаар санал солилцов.


Энэ онд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ