Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-09-16 06:20:07

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. -2024 оны есдүгээр сарын 16-22-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

 

9 дүгээр саарын 17-нд: “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлт” хэвлэлийн хурал болно.



9 дүгээр сарын 18-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

9 дүгээр сарын 18-нд: “Хятад Улсын ногоон хөгжлийн ололт,  Монгол Улсын боломж” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-нд болно.

9 дүгээр сарын 18, 19-нд: НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

9 дүгээр сарын 20-нд: “Өмнөдийг зорих замд” уран сайхны киноны нээлтийн тусгай үзвэр “The Corporate Hotel and Convention Centre”-т болно.

9 дүгээр сарын 20-22-нд: Налайх дүүрэгт Агаарын бөмбөлгийн “Nomad balloon Mongolia” фестиваль болно.

9 дүгээр сарын 21-нд: “Автомашингүй өдөр-2024” болно.

9 дүгээр сарын 22-нд: “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024”-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай зохион байгуулж байна.

 

Орон нутагт:

9 дүгээр сарын 19, 20-нд: Хөвсгөл аймагт гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа болно.

9 дүгээр сарын 20-нд: Ховд аймагт номын баяр эхэлнэ.

9 дүгээр сарын 20-нд: Хөвсгөл аймагт: “Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн, намрын ногоон өдрүүд -2024” үзэсгэлэн худалдаа болно.

9 дүгээр сарын 20-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Партизаны талбайд “Намрын номын баяр-2024” үйл ажиллагааг тэмдэглэнэ.

9 дүгээр сарын 20, 21-нд: Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод “Алтан намар-2024 үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.

9 дүгээр сарын 21-нд: ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хужирт сумын Засаг даргын Тамгын газар хамтран “Гүюг хаан ба Шар ордон” эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг Хужирт суманд зохион байгуулна.

Холбоотой мэдээ