Дуатлоны УАШТ-д Н.Мөнхбаяр түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн Хүй долоон худагт болж, өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнийг гурван ангиллаар зохион байгуулсан бөгөөд 60 гаруй тамирчин хурд сорилоо. Элит ангиллын тамирчид таван км гүйж, 20 км дугуй жийж, 2,5 км гүйж аваргаа тодруулав. Тэмцээний эрэгтэй элитийн уралдаанд марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер Н.Мөнхбаяр нэг цаг дөрвөн 04 минут 39 секундээр түрүүлсэн бол дугуйн олон улсын хэмжээний мастер Э.Болор-Эрдэнэ тэргүүлэгчээс 65 секундээр хоцорч мөнгөн медаль хүртэв. Тэгвэл “Road Mongolia” клубийн спортын мастер Э.Ижилмөрөн хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Харин эмэгтэйчүүдийн элитийн уралдаанд “Road Mongolia” клубийн А.Оюун-Эрдэнэ, “Сэлэм загас”-ын Ц.Аяс, хөвгүүдийн уралдаанд А.Амирлангуй, охидын уралдаанд “Цасан зам”-ын Н.Энхжин, “Сэлэм загас”-ын Б.Санчирмаа нар эхний байрт шалгарав.
Дашрамд дурдахад, ирэх арваннэгдүгээр сард Монголд анх удаа танхимын триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажээ.