ДОРНОГОВЬ: Малчид нутагтаа хадлан бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-17 15:57:46

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 17/МОНЦАМЭ/. Дорноговь аймаг өөрийн нутгийн хэмжээнд хадлангийн талбайгүй хэдий ч Дэлгэрэх, Иххэт зэрэг сумын малчид нутагтаа хадлан аваад эхэлжээ.


Өнгөрсөн зун Дорноговь аймгийн нийт нутгаар хур бороо их орж, газрын гарц сайжирч, ихэнх нутгаар зуншлага сайхан байсан тул хадлан авах хэмжээний өвс ургажээ. Аймгийн ХХААГ-аас өвс, тэжээл бэлтгэх ажлын хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг гаргаж Сайншанд, Даланжаргалан, Иххэт сумын тус бүр нэг аж ахуйн нэгжтэй хадлан авах гэрээ хийснээр хадлангийн бригад Хэнтийн аймагт хадландаа гарсан байна.


Өвөлжилтөд бэлтгэх тухай Монгол Улсын Засгийн газрын 28 дугаар тогтоол, Дорноговь аймгийн Засаг даргын 03 дугаар албан даалгаврын хүрээнд аймаг сум нийлээд 660 тонн өвс, 500 тонн тэжээл бэлтгэх ёстой. Харин малчид хувьдаа малынхаа тоо толгойд  харьцуулан хадлан тэжээлээ бэлтгэх үүрэгтэй юм.  

Холбоотой мэдээ