Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-18 12:10:33

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн 2024 оны Аки башёгийн 10 дахь өдрийн барилдаан боллоо.


10 дахь өдөр манай 13 бөх дохёд гарсан юм. Жюүрёог тэргүүлэн барилдаж буй Чиёошома Г.Мөнхсайхан учраагаа давж, нэг ч унаагүй явсан Такерүфүжи өвдөг шороодлоо. Ингэснээр дээрх хоёр бөх адилхан есөн даваатай башёг тэргүүлж байна. Санданмэд дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакүхо Ө.Дэмиджамц, макүшитад улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамьянтогтох, Кёкүкайюү Ш.Далайбаатар, Казэноүми Ц.Билгүүн, жониданд шинэ залуу Госэйзан Б.Мөнх-Од нар тэргүүлэгчийн эгнээнд яваа бөгөөд зиндаа бүрдээ түрүүлэх боломжоо хадгалж үлдэв.


Тэгвэл макүүчиг сэкивакэ Оносато ганцаараа тэргүүлж байна. Өнөөдөр тэргүүлэгчид хоорондоо таарч барилдахад сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн өвдөг шороодлоо. Ингэснээр сэкивакэ Киришима найм, Оносато 10 даваатай башёг үргэлжлүүлж байна. 10 өдрийн дараа Оносатогийн араас найман даваатай дөрвөн бөх нэхэж байна.


Макүүчи

Озэки Хошёорюү С.Бямбасүрэн 6:4

З-С Киришима Б.Лхагвасүрэн 8:2

Б-9 Оошома П.Дэлгэрбаяр 7:3

З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 4:6

Б-10 Рога А.Амарсанаа 5:5

Б-14 Онокацү Б.Чойжилсүрэн 4:6


Жюүрёо

З-1 Чиёошома Г.Мөнхсайхан 9:1

З-3 Тамашохо Э.Энхманлай 4:6

Б-7 Миторюү Б.Төрболд 4:6

З-9 Дайшохо Ч.Шижирбаяр 4:6


Макүшита

З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:3

З-9 Котокэнрюү Г.Билгүүн 2:3

З-12 Асахакүрюү Р.Жамьянтогтох 4:1

Б-14 Саданохикари Д.Наранцогт 0:5

Б-28 Кёкүкайюү Ш.Далайбаатар 5:0

З- 41 Хокүтомарү Н.Чинзориг 3:2

Б-44 Казэноүми Ц.Билгүүн 4:1

Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат 3:2


Санданмэ

Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 4:1

Жонокүчи

З-15 Госэйзан Б.Мөнх-Од 5:0

Холбоотой мэдээ