"Бүтэн хайрыг гэр бүлдээ" аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-08 15:36:26

 Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өнөөдрөөс хэрэгжүүлэх болсноо зарлаад байна.

Энэ аянд нийслэлийн бүх дүүрэг, төрийн болон хувийн байгууллага, бизнес, үзвэр үйлчилгээ, хүнс, нийгмийн холбоод, урлаг, нийгмийн салбарынхан нэгдэхээ бас мэдэгдлээ.

Эмэгтэйчүүд, хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйгаа мэддэггүй. Тиймээс гэр бүлийн доторх хүчирхийлэл үйлдэгдэж буй шалтгаан, нөхцлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх ажлыг аяны үеэр зохион байгуулах юм. 

Нийслэлийн хэмжээнд хүчирхийлэл ихээр бүртгэгдсэн 33 хороог сонгон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтанд хамруулна. Мөн  гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамтарсан багийн хяналтанд авч, эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх аж.  

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ