Сингапурын Гран-Прид Л.Норрис түрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-09-23 11:43:01

СИНГАПУР, 2024 оны есдүгээр сарын 23 /Anadolu/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 18 дахь гараа буюу Сингапурын Гран-При уралдаанд Макларен багийн нисгэгч Ландо Норрис түрүүллээ. 


Их Британийн нисгэгч Л.Норрис уралдааны замыг нэг цаг, 40 минут, 52 секундэд туулснаар тэргүүн байр эзэлсэн байна. Харин “Ред Булл” багийн Макс Ферстаппен түүнээс 20.945 секундээр хоцорч барианд орсон бол Л.Норрисын багийн хамтрагч Оскар Пиастри гуравдугаар байр эзэлжээ


Дэлхийн гурван удаагийн аварга Мерстаппен энэ улиралд долоон гараанд түрүүлснээр 331 оноотой нисгэгчдийн чансааг тэргүүлж байна. Түүний араас Л.Норрис (279)Шарль Леклер (245)Оскар Пиастри (237)Карлос Сайнс (190) нар бичигдэж байна. Энэ онд Льюис Хэмилтон, Ш.Леклер, О.Пиастри нар хоёр гараанд түрүүлсэн бол Жорж Рассел, Карлос Сайнс нар тус бүр нэг удаа түрүүлжээ.


Харин зохион бүтээгчдийн цомын төлөөх өрсөлдөөнд “Макларен" (516 оноо) давамгайлж байгаа бол эхний тавд “Ред Булл” баг  (475), Феррари (441), Мерседес (329) Астон Мартин (86) багууд орж байна.


“Формула-1”-ийн дараагийн гараа АНУ-ын Остин хотод 10 дугаар сарын 20-нд эхэлнэ. Үүний дараа 10-11 дүгээр сард Мексик, Бразил, Лас-Вегасын Гран-При тэмцээнүүд болно. Улмаар энэ оны уралдаанууд 12 дугаар сарын 8-нд Абу-Дабид болох 24 дэх гараагаар өндөрлөнө.

 


Холбоотой мэдээ