ДОРНОГОВЬ: Камерын хяналттай гудамжны номын сан ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын Соёл, спортын төвөөс номын баярын хөтөлбөрийн хүрээнд гудамжны номын санг сумын төвийн гурван байршилд гаргажээ.
Гудамжинд буй энэ номын сан хүүхэд, залуус болон ямар ч насны хүмүүс уншихад тохиромжтой нийт 50 гаруй номтой. Мөн камерын хяналттай орчинд байршуулсан тул хэн, хэзээ, ямар ном аваад явсан нь дүрс бичлэгт тодорхой үлддэг тул иргэдийн хувьд номын сангаар соёлтой үйлчлүүлэх хариуцлагын нэгэн хэлбэр болжээ.
Иргэд
өөрийн сонирхсон номоо авч уншаад бүрэн бүтэн буцаан авчирч, цэвэрхэн соёлтой
үйлчлүүлэх шаардлагатай.
Мөн номын сангаар үйлчүүлсэн иргэдийн идэвх оролцоог харгалзан жилийн эцэст шилдэг уншигчийг шалгаруулж урамшуулдаг
байна. Иххэт сумын Соёл, спортын төвийн дэргэдэх номын сан нь 3800 гаруй
номтой. Өдөрт 20 хүүхдэд тогтмол
үйлчилгээ үзүүлдэг байна.