Улаанбаатар хотод боксын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-23 15:42:42

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дэлхийн боксын холбооноос зохион байгуулдаг дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Улаанбаатарын хотын “UG Arena” спорт цогцолборт эхэллээ.


Ази тивд анх удаа болж буй тус тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэльс, Австрали, Перу, БНСУ, БНХАУ, Филиппин, Монгол зэрэг орны 170 боксчин тулалдаж байгаа юм.  


Энэхүү тэмцээнээр анх удаа дэлхийн боксын холбооны эрэмбийн оноо өгөхөөрөө онцлогтой. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 54, 57, 60, эрэгтэйчүүдийн 51, 57, 63.5, 71 кг-ын жингийн 29 тулаантай. Манай улсаас О.Есүгэн, Б.Мөнгөнсаран, Т.Болортуул, Г.Бадмаараг, М.Намуун, Х.Энх-Амар, О.Бямба-Эрдэнэ, Б.Төгөлдөр тэргүүтэй 26 боксчин рингэнд гарч, эхний тулаанаа хийнэ.

Холбоотой мэдээ