СҮХБААТАР: Зохиолч, яруу найрагчдаа хүндэтгэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-24 16:54:34

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгаас гаралтай зохиолч яруу найрагчдыг алдаршуулах, хүндэтгэх зорилго бүхий Талын наран цэцэрлэгт хүрээлэнгийн ажил ид өрнөж байна.


Гүйцэтгэгчээр "Тогоон төмөр констракшн" ХХК ажиллаж байна. 6 дугаар сард эхэлсэн ажил одоогоор 85 хувьтай үргэлжилж байна. Нийт 4600 м.кв талбайг хамрах хүрээлэнгийн үндсэн бүтэц нь дугуй хэлбэртэй. Баруун зүүн хязгаарт хаалга, найман сүүдрэвч болон сандал, гэрэлтүүлэг гээд бусад тохижилтын ажлууд хийнэ. Гадна талаараа 900 м хашаатай. Явган хүний зам, чулуун тавцан бүхий талбайтай. Ирэх 11 дүгээр сард бүрэн хүлээлгэж өгөхөөр тооцоолсон гэж захирал Г.Гантөмөр хэллээ.


Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг төсөвт бүрэн тусгасан. 18 м газрыг зүлэгжүүлэх бэлтгэл ажил эхэлжээ. Хүрээлэнд 6200 мод тарина.  

Холбоотой мэдээ