Клубүүдийн ДАШТ болох цэнгэлдэх хүрээлэнгүүдийг сонгон баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-30 11:33:24

ВАШИНГТОН, 2024 оны есдүгээр сарын 30 /ТАСС/. Клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шийдвэрлэх гол тоглолт АНУ-ын Нью-Жерси муж улсын “Метлайф Стэдиум” цэнгэлдэх хүрээлэнд болно гэдгийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ хэвлэлийн алба мэдээллээ.


Өчигдөр болсон ФИФА-гийн хурлаар тэмцээний тоглолтууд болох 12 цэнгэлдэх хүрээлэнг баталсан байна. Нью-Жерсигээс гадна Шарлотт, Цинциннати, Лос-Анжелес, Майами, Нэшвилл, Орландо (хоёр цэнгэлдэх хүрээлэн), Филадельфи, Сиэтл, Вашингтон, Атланта хотуудад ДАШТ-ний тоглолтууд болох ажээ.


2025 онд болох клубүүдийн ДАШТ-нд анх удаагаа 32 баг оролцох бөгөөд тэдгээрийн дотор Европын 12 клуб, Өмнөд Америкийн 6 клуб, Хойд Америк, Африк, Ази тивийн тус бүр 4 клуб, Далайн орнуудын 1 клубийг шалгаруулахаас гадна зохион байгуулагч орны 1 клуб шууд оролцоно.   


Багууд дөрөв дөрвөөрөө 8 хэсэгт хуваагдах бөгөөд хэсэг тус бүрийн шилдэг хоёр баг 1/8-ийн шигшээ тоглолтод шалгарна.

Клубүүдийн ДАШТ 2025 оны 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд цаашдаа дөрвөн жил тутамд зохион байгуулах төлөвлөж байна. Тэмцээний шагналын сан 2,5 тэрбум ам. доллар байх ажээ.


Ташрамд дурдахад, АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс 2026 оны ДАШТ-нийг зохион байгуулах бөгөөд финалын тоглолт “Метлайф Стэдиум” цэнгэлдэх хүрээлэнд болно.

 

Холбоотой мэдээ