Баянголын аманд барих 2007 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барихаар бэлтгэж байна.
Тодруулбал, энэ
оны нэгдүгээр сард орон сууц барих нээлттэй тендер зарлаж, барилгын ерөнхий
гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан билээ. Тус хороолол нь сургууль, цэцэрлэгийн цогцолбортой, эрчим хүчний хэмнэлттэй, орлогод
нийцсэн 14 ширхэг 10 давхар орон сууц байх юм. Тус орон сууцны хорооллыг 2027 оны III улиралд ашиглалтад
оруулахаар төлөвлөөд байна.
Нийслэлийн
Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих тус хорооллын орон сууц нь 1-3
өрөө байх юм. Мөн, 960
хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбортой. Энэ орон сууцуудыг Толгойт дэд төвийн
газар чөлөөлтөд ашиглана” гэжээ.
Баянголын ам нь нийслэлийн
шинэ суурьшлын бүсийн нэг бөгөөд энд 450 га газарт 75 мянган хүн ам оршин суух хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөө гаргасан байдаг.
Харин дэд бүтцийн хувьд 30 мянган хүн ам төвлөрөхөд зориулагдсан хүчин чадалтайг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.