ХӨВСГӨЛ: Ахмадууд түмэн мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-01 14:45:38

Мөрөн, 2024 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хөвсгөл аймгийн ахмадууд 3 жилийн хугацаанд түмэн мод тарьжээ.


Хөвсгөл аймаг 15150 ахмад настантай. Ахмадуудын дунд 70 хүртэлх насны 10000 гаруй ахмад байдаг байна. Дал хүртэлх насны ахмад бүр нэг мод тарих хөтөлбөрийг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлж, 10 мянга гаруй буюу түмэн мод тарьсан байна.


Тухайлбал, ахмадууд гэр бүлийн төглийг хашаандаа байгуулсан. Мөн дурсгалын модыг цэцэрлэгт хүрээлэнд тус тус тарьсан байна.


Цаашид гэр бүлийн төглөө гишүүдийнхээ тоогоор өргөжүүлж тохижуулах зэрэг олон ажил хийж буйг Хөвсгөл аймгийн Ахмадын хорооны дарга Г.Төмөрбаатар хэллээ.









 

Холбоотой мэдээ