ӨМНӨГОВЬ: Төвлөрсөн шугам сүлжээнд 2023 онд 199 айлыг холбожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-03 15:44:01

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбох, хөнгөлөлт үзүүлэх ажил гурав даьх жилдээ үргэлжилж байна.

 

Даланзадгад сум 2020 оны байдлаар гэр хорооллын 475 айл цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон байсан бол шугам сүлжээний ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлт үзүүлэх журмыг батлан хэрэгжүүлж, 2022 онд 134, 2023 онд 199 айл өрхийг хамруулжээ.

 

Харин 2024 оны есдүгээр сарын байдлаар 158 айл буюу нийт 491 айлаар нэмэгдүүлж, 2020 оны суурь түвшнийг 3 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдүүлснээр гэр хорооллын айлууд аюулгүй цэвэр, хөрсний бохирдолгүй орчинд “Хашаандаа сайхан амьдрах” нөхцөл бүрдэж байна.

 

Айлуудыг шугам сүлжээнд холбох угсралтын ажлыг “Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпораци” ХХК удирдлага зохион байгуулалтаар хангаж, гүйцэтгэгчээр “Гүний ус” ХХК, “Дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ ажиллаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ