СЭЛЭНГЭ: Хонь, ямааны махны үнэ өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-09 10:43:59

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төвд байрладаг хүнсний зах, худалдааны төвд хийсэн 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины мах 4.5 хувиар өсөж 11500 төгрөг, ямааны мах 5.6 хувиар өсөж 9500 мянган төгрөг, сүү 10.0 хувиар өсөж, 2200 төгрөг болжээ.

 

Харин үлдсэн 7 төрлийн барааны үнэ тогтвортой байна.

 

Тодруулбал, үхрийн мах 13000 төгрөг, Алтан тарианы 1-р гурил 2400, цагаан будаа 3700, элсэн чихэр 4400, А-80 бензин 2480, А-92 бензин 2500, дизель түлш 3480 төгрөг байна. 

Холбоотой мэдээ