Монголын тамирчид “Мистер олимп”-д анх удаа оролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-14 11:35:32

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бодибилдинг, фитнесийн хамгийн том тэмцээн болох “Мистер Олимп” АНУ-ын Лас Вегас хотод боллоо.


60 дахь удаагийн тэмцээний “Physique” ангилалд  Монголоос А.Гантулга, эмэгтэйчүүдээс Б.Уянга нарын хоёр тамирчин өрсөлдсөн байна.


Уламжлалт бодибилдинг тэмцээний бусад ангиллаас ялгаатай нь Men's Physique ангиллын тамирчид тайзан дээрээ илүү энгийн, зөөлөн хөдөлгөөнтэйгөөр өөрийгөө харуулдаг. Шүүгчид оролцогчдын тайзан дээрх байдал, өөртөө итгэлтэй болон үзэгчидтэй харьцах, байлдан дагуулах чадварыг нь харгалзан үздэг байна. Оролцогчид ихэвчлэн фитнесс загвар, хэвлэлд нийцэхүйц тодорхой хэмжээний сэтгэл татам, өөртөө итгэлтэй байдлыг харуулах ёстой аж.


Энэ жилийн “Мистер Олимп”-ын үндсэн төрөлд 19 тамирчин өрсөлдсөнөөс нигерь гаралтай Их Британийн тамирчин Самсон Дауда шүүгчдээс хамгийн өндөр оноог авчээ. Ингэснээр шинэ аваргаар тодорч 600 мянган ам.долларын шагнал хүртжээ.


Тэгвэл манай тамирчин А.Гантулгын өрсөлдсөн эрэгтэйчүүдийн “Physique” ангилалд Их Британийн Райан Терри аваргалсан бол эмэгтэйчүүдийн төрөлд “Мисс олимп”-оор АНУ-ын Андреа Шау тодорчээ.







Холбоотой мэдээ