ӨВӨРХАНГАЙ: Ахмад настнуудад зориулсан нэгдсэн өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-10-18 10:55:16

Арвайхээр, 2024 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд эрүүл мэндийн салбарын 15 байгууллага хамтран “Эрүүл чанартай, урт наслахын төлөө” уриан дор нэгдсэн өдөрлөг зохион байгууллаа.


Энэ үеэр ахмад настныг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан нэмэлт витаминыг олгосон юм. Тодруулбал, Ахмад настны тухай хууль, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээ, ахмад настны эрх, хамгаалал, өөрт тохирсон идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ач холбогдлын талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл, зөвлөгөө өглөө.


Мөн эм хангамжийн байгууллагуудын “Эм холбоо” салбар зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнэ болон эмийн зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгөв. Өдөрлөгт 180 гаруй ахмад настан оролцжээ. 

Холбоотой мэдээ