Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-10-17 19:55:49

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас гамшгийн эрсдлийг бууруулах Олон улсын өдрийг тохиолдуулан нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллаа.

Улсын баатар М.Жанчивын нэрэмжит талбайд болсон уг арга хэмжээний үеэр гамшгаас хамгаалахтай холбоотой хуулийн сурталчилгаа хийж, гамшгаас хамгаалах техник, багаж, тоног төхөөрөмжийг иргэд олон нийтэд танилцуулан иргэдийн дунд санал асуулга явууллаа.

Мөн байлдааны тархалтаар үзүүлэх сургууль хийж, гал сөнөөгчийн хувцас өмсөх, гал унтраах тэмцээнүүд явууллаа.

                                                                             Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ