Ажил хаясан нийтийн тээврийнхнийг цагдаа, мэргэжлийн хяналтаас шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-08 16:42:15

Нийслэлчүүд ойрын өдрүүдэд явгарах шахан, нийтийн тээврийн зарим компани ажил хаяад байгаа. Уг асуудлыг өнөөдөр Нийслэлийн удирдах зөвлөл авч хэлэлцээд ажил хаясныг шалгах ажлын хэсэг байгуулав.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг ажил хаясан компаниудад шалгалт хийх  болов.  Ажил хаялтад нийтдээ 17 компани нэгдээд байна.Ажлын хэсгийн шалгалтын дараа гэм буруутнууд тодрох бололтой.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ