СЭЛЭНГЭ: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах "Эко-фарм" төсөл хэрэгжинэ
ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДСүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд Канад улсын ГХЯ-ны хөрөнгө оруулалттай “Эко фарм” төсөл хэрэгжих гэж байна.
Уг төсөл
нь 5 жилийн хугацаатай хэрэгжих юм. Төслийн талаар Канадын Элчин зөвлөх,
хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Кирил Иорданов:
-“Манай төсөл нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицсон, хөдөө аж ахуйн салбарын байгальд суурилсан шийдлүүд, арга аргачлалыг
нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тогтвортой үйлдвэрлэл,
хүнсний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон
нутгийн чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
Энэхүү уур
амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр хэрэгжиж байгаа
төслүүдтэй нэгдмэл уялдаатай ажиллаж, сайн туршлагаас суралцан, орон нутгийн
иргэдэд үр өгөөжтэй байх талаас нь илүү анхаарч төлөвлөлтөө хийх нь чухал”
хэмээв.
Уг төсөл
өнгөрсөн 5-р сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд хэрэгжих юм.
Төслийн
зорилго нь эдийн засгийн хөгжил болон эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог түлхүү
харгалзан үзэх замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, биологийн олон
янз байдлыг алдагдуулахгүйгээр орон нутагт ХАА-н хүнсний тогтолцооны чадавхыг
сайжруулахад чиглэжээ.