БУЛГАН: “Хичээнгүй бичигтэн-2024” улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024
оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн ордноос үндэсний
өв соёл, эх хэлээ түгээн дэлгэрүүлэх, шамдан суралцах их үйлсийн илэрхийлэл
болгон жил бүр ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын
дунд монгол бичгээр алдаагүй, цэвэр, гаргацтай, хичээнгүй бичих уран бичлэгийн
“Хичээнгүй бичигтэн-2024” улсын уралдааныг 11 дэх жилдээ зохион байгууллаа.
Энэ жилийн уралдааны онцлог нь нийслэлийн 385 жилийн ойд зориуллаа.
“Хичээнгүй
бичиг 2024” улсын уралдаанд Булган аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын
сургуулийн 9б ангийн сурагч Ш.Ариунжаргал, 9б ангийн сурагч О.Рагчаа, 10a
ангийн сурагч Л.Батцэцэг, 11а ангийн сурагч Б.Алтанзул нар оролцсоноос дунд
ангийн төрөлд 9б ангийн сурагч Ш.Ариунжаргал 3-р байранд шалгарлаа. Сайхан
сумын МХБУЗ-ын багш Д.Чулуунчимэг шавь нараа бэлдэж оролцууллаа.
Тус уралдаанд
Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Баянхонгор аймгийн Номгон, Булган аймгийн
Сайхан, Гурванбулаг, Дархан-Уул аймаг, Дорноговь аймгийн Сайншанд сум, Завхан
аймгийн Сонгино, Их-Уул, Орхон аймаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Сэлэнгэ
аймгийн Сайхан, Увс аймгийн Улаангом, Өндөрхангай сум, Ховд аймгийн Манхан,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Цагаан нуур, Дундговь аймаг, Дэрэн сум зэрэг 13
аймаг, Нийслэлийн 7 дүүргийн ЕБС-ийн 133 сурагч оролцсоноос:
Ахлах анги:
I-р байр:
Б.Баяр-Эрдэнэ /Чингэлтэй дүүрэг 23 дугаар сургууль 12а анги/
II-р байр:
Б.Мөнхзул /Архангай аймаг Батцэнгэл сум 11а анги/
III-р байр:
М.Маралмаа /Хөвсгөл аймаг Тосонцэнгэл сум 12б анги/
Дунд анги:
I-р байр:
Ц.Нандин /Сүхбаатар дүүрэг Спортын төв сургууль 9в/
II-р байр:
Б.Өнөрөө /Увс аймаг Улаангом сум 1 дүгээр сургууль 9д/
III-р байр: Ш.Ариунжаргал /Булган аймаг Сайхан сум 9б/ нар шалгарлаа.
Ташрамд
дурдахад, "Мөнх тэнгэрийн бичиг-2024" олон улсын үзэсгэлэнгийн шилдэг
бүтээлийн 8-10 дугаар ангийн ангилалд Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын
сургуулийн сурагч Ц.Батцэцэг "Хөдөө талын үзэсгэлэн" бүтээлээр дэд
байр, Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Бүжинлхам
"Миний нутаг" бүтээлээр тусгай байр эзэлсэн байна Хутаг-Өндөр сумын
Ерөнхий боловсролын сургуулийн монгол, хэл бичгийн багш Д.Мөнхчимэг шавь нараа
бэлтгэн оролцуулжээ.