Үндэсний урлагийн их театр болон Спортын цогцолборын төслийг эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэх Үндэсний урлагийн их театрын төслийн ажлыг эхлүүлэхээр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа.
Энэхүү төслийн хүрээнд тус театрын шинэ барилгыг Улаанбаатар
хотын Хан-Уул дүүргийн 8 дугаар
хороонд барихаар шийдвэрлэж, өнөөдөр албаны хүмүүс бүтээн байгуулалт хийх
газрыг албан ёсоор сонгов.
Мөн үүнтэй зэрэгцэн Хүүхэд, залуучуудын Спортын Цогцолборын төслийг Сингапур улсын жишгээр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр боллоо гэж ССАЖЗЯ мэдээлэв.