СЭЛЭНГЭ: Халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах бэлтгэл, бэлэн байдлыг хангах сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хүний папиллома вирусний /ХПВ/ халдварын
эсрэг вакцинаар дархлаажуулах бэлтгэл,
бэлэн байдлыг хангах сургалт өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэллээ.
Хүний
папиллома вирус (ХПВ) нь арьс, салст бүрхэвчийн эсийг гэмтээдэг маш түгээмэл,
жижиг ДНХ вирус гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын эмч
мэргэжилтнүүд судалж тогтоожээ.
Тодруулбал,
мэдэгдэж буй 100 гаруй ХПВ-ний дор хаяж 13 нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэх
мөн бусад хорт хавдрыг бий болгох хоруу чанар ихтэй юм.
Иймээс энэхүү
вирусний халдварыг вакцинаар дархлаажуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах ажлын
хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв
/ХӨСҮТ/-тэй хамтран хоёр өдрийн сургалтыг аймгийн төвд зохион байгуулж байна.
Сургалтад
сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, вакцинаторууд мөн 17 сум, 6
тосгоны ЕБС-ийн захирал, сургуулийн эмч нар хамрагдаж байна.
Сэлэнгэ
аймаг дархлаажуулалтыг 11 дүгээр сард багтаан эхлүүлэхээр ийнхүү бэлтгэл бэлэн
байдлаа хангаж байна.
Хүний
папиллома вирус (ХПВ)-ний эсрэг вакциныг Монгол Улсын Засгийн газрын 472 дугаар
тогтоолоор батлагдсан "Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлол"-ын
дагуу хийдэг байна.
Энэхүү урьдчилан
сэргийлэх вакциныг 11 настай охид,
хөвгүүдэд 1 тунгаар дархлаажуулах бөгөөд энд 2013 оны 1-р сарын 1-нээс 2013 оны
12-р сарын 31-ний хооронд төрсөн бүх хүүхэд хамрагдах юм байна.
Өсвөр
насны хүүхдийг бэлгийн харьцаанд орохоос нь өмнө вакцинд хамруулах нь хамгийн
үр дүнтэй байдаг байна.
Учир нь
11 настай охид, хөвгүүдийг дархлаажуулахад үүсэх эсрэг биеийн түвшин түүнээс
дээш насныхантай харьцуулахад өндөр байдаг байна.
Энэхүү сургалт
маргааш үргэлжилнэ.