СҮХБААТАР: Боловсролын салбарт ирэх жилүүдэд хийх ажлын саналаа танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-11 17:12:33

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/Боловсролын салбарынхан аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал, чиглэлээ танилцууллаа.


Тодруулбал, аймгийн удирдлагууд боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзаж, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх ажлаа хэлэлцсэн байна.


 

Уулзалтад Боловсролын газар, СӨБ-ын байгууллагын эрхлэгчид болон ЕБС, Насан туршийн боловсролын төв, МБС-ийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцсон юм.  

 

Хүүхэд, багачуудын төлөвшил хүмүүжилд эерэгээр нөлөөлөх, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нутгийн багш, Шинжлэх ухаанч хүүхэд хөтөлбөрүүдийг шинээр хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг орон нутагтаа нутагшуулах, Дарьганга өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, зааж сургах хүрээнд "Дарьгангын хүүхдүүд" хөтөлбөр, ЕБС-ийн бага, дунд ангиудад массын сургалтыг дэмжих "Массаар нь манлайлъя", сургалтын чанар багшийн хөгжлийг дэмжижМатематик, байгалийн ухаандэд хөтөлбөр, “Төлөвшсөн хүүхэд-Бидний ирээдүйзэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

 

Мөн олон улсын тэмцээн уралдаанд оролцогчдыг дэмжих, сургууль, цэцэрлэгийн сургалтын орчныг сайжруулахад нэн шаардлагатай их засвар болон урсгал засвар хийх, материаллаг баазыг бэхжүүлж сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаар үе шаттай хангах, бүсдээ жишиг МБС-ийн байр, багш хөгжлийн төвтэй болох зэрэг саналыг уламжилж дэмжихийг хүслээ.

 

Эдгээр саналаа гаргахдаа боловсролын бүх байгууллагаас санал авч, эрэмблэн тодорхойлсон гэдгийг Боловсролын газрын дарга Ж.Түвшинжаргал хэллээ.

 

 

Холбоотой мэдээ