СҮХБААТАР: Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам энэ сарын 16, 17-нд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-12 10:17:44

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол туургатны адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зурагчдын уралдаан энэ сарын 16, 17-нд Шилийн богдын хормойд болно.


Шилийн богдын оройд нар угтах ёслолоор наадам эхлэх бөгөөд шилдэг адуучин шалгаруулах “Хүлэгч эрс” тэмцээн, Наран, Дарьганга сумын соёлын төвийн хамтарсан “Соёлын өв” гэр үзэсгэлэн, “Агтана хүрээт-Нэг агшин” гэрэл зургийн үзэсгэлэн, шилмэл малын үзэсгэлэн худалдаа, гал тахих, гүү сэтэрлэх, ажнай хүлэг алдаршуулах ёслол, сургуультай морьтын үзүүлбэр, хос морьтон тэмцээн зэрэг олон төрлийн үйл ажиллагаа болно.


Гэрэл зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдээр Баруун-Урт суманд нэгдсэн үзэсгэлэн гаргаж олны хүртээл болгоно гэж зохион байгуулагчдаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ