Төв аймагт эр хонь, Дундговьд цагаан ноолуур үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-11-13 09:46:22

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/.  Малын зах зээлийн 2024 оны 10 дугаар сарын дундаж үнийг 2023 оны мөн үеийнхтэй харьцуулахад  нэмэгджээ. Тухайлбал:

  • атны үнэ 1.5 сая төгрөг болж, 14.4 мянган төгрөгөөр,
  • соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 16.4 мянган төгрөгөөр,
  • хязаалан, гунан үхрийн үнэ 1.  6 сая төгрөг болж, 168.6 мянган төгрөгөөр,
  • эр хонины үнэ 241.2 мянган төгрөг болж,  21.6 мянган төгрөгөөр,
  • эр ямааны үнэ 157.5 мянган төгрөг болж, 11.5 мянган төгрөгөөр,

Төв аймагт эр хонины үнэ энэ оны 10 дугаар сард  хамгийн өндөр буюу 274.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 198 мянган төгрөг байна.


Үхрийн 2 метрээс дээш урттай шир  10 дугаар сард  5.0 мянган төгрөг болжээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 1.1 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн. Харин ямааны  цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 102.9 мянган төгрөг байгаа аж.


Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 10 дугаар сард Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 80.0 мянган төгрөг байна


Шилмэл омгийн мах, сүүний чиглэлийн, хурдны морь зэрэг өндөр үнээр борлуулсан малын үнийг дээрх үнийн мэдээнд хамруулаагүй гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийжээ.

Холбоотой мэдээ