ОРХОН: Их-Залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус 1 дүгээр хуралдаан эхэллээ. Хуралдаанаар, Их-Залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл, 2025 онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Мөн ирэх онд цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог батлах, Сүм хийдийн хугацааг сунгах, аймгийн ИТХ-ын Зөвлөлийн гишүүд болон Хороодын бүрэлдэхүүн, даргыг шинэчлэх зэрэг найман асуудлыг хэлэлцэнэ.
“Их-Залуу багийн хэсэгчилсэн ерөнхий
төлөвлөгөөний зураг төсөл”-д туссанаар гэр хорооллын 40,8 га талбайд орон
сууц, сургууль, цэцэрлэг, соёлын төв, худалдаа үйлчилгээний төв барина. Нийт 3500 гаруй айлын орон сууц, 1200 хүүхдийн
суудалтай сургууль барихаар төлөвлөжээ.
Уг асуудлын талаар асуулт, хариулт үргэлжилж байна.