ДОРНОД: Чух нуурын гар далавчтаны судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-11-14 17:13:16

Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Судлаачид Чух нуур орчмын гар далавчтаны судалгааг эхлүүлжээ.


Тодруулбал, энэ зуны 7 дугаар сард Монголын гар далавчтан судлах төвийн судлаач Н.Нандин-Эрдэнэ, МУБИС-ийн Биологийн тэнхимийн оюутан Б.Дэлгэрмөрөн нар хээрийн судалгаа явуулсан байна. Тэд Дорнын сармаахай, Буурал сармаахай, Хээрийн багваахай гэсэн гурван зүйлд хамаарах 170 гаруй бодгалийг барьж, хэмжилт хийн бөгжлөөд буцааж тавьжээ.


Монголын гар далавчтан судлах төв МШХТ-тэй хамтран ажиллах хүрээнд дээрх судалгааг хийж байгаа юм. Монгол дагуурын ДЦГ-ын орчны бүсэд орших Чух нуур түүний орчмын гар далавчтаны судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл хамтран туурвихаар зорьж байна. Цаашид талууд дээрх судалгааг мониторинг байдлаар үргэлжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ